Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаварт амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргээ
алдсаж хотруу шилжин ирсэн малчид өнөөгийн өргөн хэрэглээний барааны үнэ
иргэдийн худалдан авах чадвараас хэд дахин өндөр байгаа, амьжиргааны
баталгаажих түвшин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ шатахуун,
хүнсний барааны үнийн өсөлтийг гүйцэхгүй байгаа өнөө үед малчдын угаас
техникийн болон мэргэжлийн боловсрол эзэмшээгүй байдал нь нийгмийн эмзэг
байдлыг нэмэгдүүлж ядууралыг улам “гүн”
болгож байна.
боловсрол бол иргэн ядуурлаас өөрөө өөрийгөө гаргах нэг “түлхүүр” үзүүлэлт мөн. Ядуу иргэдийн хэрэглээний дундаж түвшин ядуурлын шугамаас хэдэн хувиар доогуур байгааг илэрхийлдэг ядуурлын гүнзгийрэлтийн индекс өссөөр 2010 онд 11.3%-д хүрсэн байдаг. Өөрөөр хэлбэл ядуурал гүнзгийрэх тусам ядуурлыг бууруулахад бэрхшээлтэй болно. Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжиж, мал хувьчилснаар 1991 онд малчин өрхийн тоо огцом нэмэгдэж улмаар 2000 онд дээд түвшиндээ буюу 191.5 мянгад хүрсэн байдаг. Улмаар улсын хэмжээнд нийт нутгийн 90 орчим хувийг хамарсан 1999-2002 оны жил дараалан тохиосон ган зудын дараахь жилүүдэд буюу 2004 он гэхэд нийт 22.5 мянган өрх малгүй болсон байдаг бөгөөд нэг өрх ойролцоогоо 4 ам бүлтэй гэвэл нийт 90 орчим мянган иргэд малаа ган зудад алдаж хот суурин газар луу шилжсэн магадлал өндөр байгаа юм. Улмаар 2005 оноос малчин өрхийн тоо 170 орчим мянгад тогтсон бөгөөд мөн ихэнх нутгийн хамарсан 2009-өөс 2010 онд шилжих өвөл тохиосон зудын дараа 2010 онд нийт малчин өрх өмнөх 2009 онд байсан малчин өрхтэй харьцуулахад 6 хувиар буюу нийт 10 мянга орчим малчин өрх зудад амьжиргааны эх үүсвэр болох мал сүргээ алдсан байдаг. Гэтэл яг энэ ган зудын дараахь жилүүдэд, тухайлбал, 2003, 2004 онуудад Улаанбаатар хотод 80 орчим мянган иргэн шилжин ирсэн байдаг. Тодруулбал, 1995-2010 оны 15 жилийн хугацаанд Улаанбаатар хотод нийт 360 орчим мянган иргэн шилжин ирсэн бөгөөд үүнээс 2003, 2004 болон 2010 онуудад 32% нь шилжин ирсэн бөгөөд энэ нь ган зудад малаа алдсан малчын өрхийн тоотой дүйж байгаа юм. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд нийт УБ хотруу чиглэсэн шилжилт хөдөлгөөнд оролцогсдын 32%-ийг экологийн дүрвэгсэд эзэлнэ гэж хэлж болохоор байгаа юм. Ажилтай байсан хүн гэнэт ажилгүй болохоор тухайн хүн “шоконд” ордог. Улмаар тэр хүнийг ажлаас гэнэт халагдсаны нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэлэг олгодог. Гэтэл ХАА-н салбарын бага биш нийгмийн бүлэг (малчид) байгалийн гамшгийн нөлөөгөөр амьжиргааны эх үүсвэрээ алдаж “шоконд” орж, энэ нь дагаад шилжилт хөдөлгөөн, ядуурлыг эрс нэмэгдүүлэхэд багагүй нөлөө үзүүлсээр ирсэн. Энэ байдал 2009-2010 оны зудын дараа ч ажиглагдсан. 1999-2002 оны жил ган зудын дараа 2002-2003 онд хөдөөгийн ядуурал эрс нэмэгдэж 43.4%-д (3 хүн тутмын нэг нь ядуу болсон), харин 2010 онд улсын хэмжээнд ядуурал 39.2%-д, хөдөөд 47.8%-д хүрээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харьяа
Үндэсний
хөгжлийн хүрээлэнгийн секторын эрхлэгч
докторант М.Алтанбагана
докторант М.Алтанбагана
Сайн байна уу?
ReplyDelete