Tuesday, August 28, 2012

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫГ “НОГООН” БОЛГОХ НЭГЭН ШИЙДЭЛ



Малчдыг хүлэмжийн хийн арилжаанд татан оролцуулах замаар урамшил олгодог тогтолцоог нэвтрүүлэе

Шинэчлэлийн Засгийн газар ерөнхий чиг үүргийн Байгаль орчин, ногоон хөгжлийн яам байгуулсан явдал нь эдийн засгаа ногоон болгох томоохон алхам болсон. “Хүрэн” эдийн засгаас “ногоон” эдийн засагт шилжинэ гэдэг нь үнэндээ эдийн засгийн салбаруудын төлөвлөлт, бодлогын шийдэлд ногоон үзэл санааг шингээнэ гэсэн үг. Гэхдээ эрчим хүчний, хөдөө аж ахуйн, хот байгуулалт барилгын зэрэг салбаруудыг “ногоон” болгох арга зам, шийдэл нь өөрөө харилцан адилгүй. Тухайлбал, хот байгуулалт, барилгын салбарыг ногоон болгоё гэвэл тухайн салбарын органик хуулиас эхлээд, хот төлөвлөлт бичиг баримт, барилгын дулаан хуримтлал болон инженерийн байгуулалтын түвшинд хэрэглэдэг стандартуудад ногоон шийдлүүдийг шингээх шаардлагатай болно. Үүнд бас л судалгаа хэрэгтэй болно. Гэхдээ судлаач миний бие энд дэлхийн дулаарлын шалтгаан болдог хүлэмжийн хийн ялгаруулалтын багагүй хувийг хөдөө аж ахуйн салбарыг хэрхэн “ногоон” болгох ямар үндэслэл байна, арга зам шийдэл нь юу байна,  цаашид хөгжилтэй хэрхэн уялдуулах талаар зарим зүйлийг дурьдая.