Thursday, May 3, 2012

БЭЛЧЭЭР АШИГЛАХ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООНД ТУЛГУУРЛАН ДАСАН ЗОХИЦОХ АСУУДЛЫГ ХӨГЖИЛТЭЙ ХОЛБОЁ


Манай орны бэлчээр ашиглах тогтолцоонд байгалийн анхдагч нөөц ашигладаг малчдад бэлчээр доройтуулсанд үүрүүлэх үүрэг хариуцлагын тогтолцоо, эрх зүйн акт алга байна. “мал-бэлчээр” гэсэн зоосны салшгүй хоёр талын нэг мал хувийн өмч харин бэлчээр нутаг нийтийн өмч байгаа өнөө үед зөв зохистой ашиглах үүрэг хариуцлагын тогтолцоо үгүйлэгдэж байна. малын тооны ган зудын эрсдлийг тооцоолоогүй өсөлт, мөн бэлчээрийн экосистемээ хэт

МАЛЧДЫН ЭМЗЭГ БАЙДЛЫГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЯДУУРЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОДЛОГОТОЙ УЯЛДУУЛАЯ

-->
Дэлхийн дулаарлын эхний үр дүн нь ядуу, нийгмийн эмзэг бүлэгт илүү хүндээр тусаж, улмаар улс орны эмзэг байдлыг нэмэгдүүлж, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх саад болж байна.
1999-2002 ган зуд болон 2009-2010 оны зуд ихээхэн хэмжээний хөдөөгийн иргэдийг амьжиргааны эх үүсвэр болсон хэдэн саяар тоологдох мал сүргээс нь салгаж ХАА-н салбарт багагүй хохирол учруулж улмаар шилжилт хөдөлгөөн, ядуурлыг нэмэгдүүлэх шалтгаан болсон. 1999-2002 оны жил дараалан тохиосон ган зудны дараахь 2003 онд 1998

Wednesday, May 2, 2012

ХӨДӨӨНӨӨС ХОТ СУУРИН ГАЗАР ШИЛЖИН ИРСЭН ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВЧ “БҮРТГЭЛЖҮҮЛЬЕ”


Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаварт амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргээ алдсаж хотруу шилжин ирсэн малчид өнөөгийн өргөн хэрэглээний барааны үнэ иргэдийн худалдан авах чадвараас хэд дахин өндөр байгаа, амьжиргааны баталгаажих түвшин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ шатахуун, хүнсний барааны үнийн өсөлтийг гүйцэхгүй байгаа өнөө үед малчдын угаас техникийн болон мэргэжлийн боловсрол эзэмшээгүй байдал нь нийгмийн эмзэг байдлыг нэмэгдүүлж ядууралыг улам “гүн” болгож байна.

ЭКОСИСТЕМИЙН ТҮЛХҮҮР ЗҮЙЛИЙГ ХАМГААЛАЯ

Орон нутгийн иргэд болон засаг захиргааны оролцоотойгоор тухайн бүс нутгийн экосистемийн түлхүүр зүйлүүдийг түлхүү хамгаалах, зохистой ашиглах бодлого баримтлъя. Экосистемийн түлхүүр зүйл (Keystone species of ecosystems) гэдэг ойлголт экосистемийн шинжлэх ухаанд байдаг бөгөөд үүнийг зүйлээс өргөн утгаар хэрэглэдэг. Аливаа нийгмийн урт хугацаанд тогтвортой оршин байх эх үүсвэр нь хүрээлэн буй орчин, түүний харилцан хамаарал бүхий бүрэлдэхүүн экосистемүүд юм.

МЭДЛЭГТ ТУЛГУУРЛАСАН ДАСАН ЗОХИЦОЁ


Монгол орны эх газрын экосистемүүдийн онцлог, эдийн засаг, нийгмийн амьдарлын хэв шинжийг харгалзсан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн судалгаа шинжилгээний болон практикт мэдлэг хомс байна. Нэгэнт дэлхийн дулаарал энэ зуунд үргэлжлэн дулаарах нь тодорхой болчихсон юм бол Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөд

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨНД ДАСАН ЗОХИЦОХ БОДЛОГЫГ ОРОН ЗАЙН ХУВЬД ЯЛГААТАЙ ТӨЛӨВЛӨЕ


Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, арга хэмжээг байгалийн болон эдийн засгийн бүсүүдийн онцлогт тулгуурлан харилцан адилгүй төлөвлөж, хэрэгжүүлье. Өөрөөр хэлбэл ядаж Монгол орны хангай, хээр, говь гэсэн байгаль экологийн онцлогт тохирсон хөгжлийн өөр өөр бодлого хэрэгжүүлье. Жишээ нь, Хангайн бүсэд эрчимжсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлье, дагаад бэлчээр нутгийг түлхүү эзэмшүүлье, харин уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ихтэй хээр, говийн бүсэд бэлчээрийн уламжлалт мал аж ахуйг түлхүү

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨНД ДАСАН ЗОХИЦОХ АРГА ЗАМ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

Монгол орны газарзүйн байрлал, хуурай газрын экосистем, хүн амын амьдарлын хэвшинж, хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн бүтэц, чадавхи зэргээс шалтгаалан дэлхийн дулаарлын сөрөг үр дагаварт эмзэг, өртөмтгий улс орнуудын нэг билээ. Монголын хүн-байгалийн тогтолцоог уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицуулах зарим арга замыг цуврал байдлаар гаргаж байна. судалгааны үр дүнд тулгуурлан уур амьсгалын өөрчлөлтөнд нийгэм-экологийн тогтолцооны эмзэг байдлыг бууруулж, улмаар дасан зохицох арга хэмжээг тогтвортой хөгжлийн асуудалтай хэрхэн уялдуулах талаар зарим нэг санал дэвшүүлж та бүхэнтэй хуваалцаж байгаадаа таатай байна.