Monday, October 22, 2012

Экосистемд "ямаа юу?" эсвэл "уул уурхай" нөлөөлж байна уу?

Хэрвээ харьцуулж үзье гэвэл судалгаанд үндэслэн экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээг хийж үзэж байж үнэхээр экосистемд аль нь илүү нөлөөлж байгаа эсэхийг тогтоох хэрэгтэй болно. Уул уурхайн үйл ажиллагаа экосистемд нөлөөлж байгаа, энэ нь тодорхой хохирол учруулж байгаа, түүнийг ямар нэг байдлаар хэмжиж болно. Харин ямаа үнэхээр экосистемд нөлөөлж байгаа эсэхийг тогтоохын тулд экологийн онцлог бүхий бүс (хангай, хээр, цөл) бүрт малын толгойн бүтцийг өөрчилж үзсэн динамик судалгаа хийж байж тогтоох хэрэгтэй болно. Ноолуураас үүдэлтэй ямааны тоо толгойн өсөлттэй холбоотой "малын хөл" утгаараа бэлчээрт нөлөөлж байгаа үнэн боловч яг бусад малаас илүү бэлчээрийг сүйтгэдэг нь эргэлзээтэй. Хүмүүс нийт малын тоо толгойн зохицуулалтгүй өсөлт, бэлчээр ашиглалтын хангалтгүй зохион байгуулалтад буруу өгөхөөсөө илүүтэй шууд яамаанд буруу өгдөг. Бодит байдалд туршлагатай малчидтай уулзаж ярилцаж байхад ямаа, хонь хоёр адилхан бэлчээрлэдэг, харин ямаа нь сүргийн тэргүүнд ургамлын сайныг түүж иддэг, хойноос нь хонь мөн л үлдсэнийг нь идээд явдаг гэж ярьдаг. Тэгэхээр судалгаа хийх нь бодит байдлыг дүгнэхэд чухал ач холбогдолтой. Магадгүй судалгаагаар экологийн аль нэг бүсэд (ж нь: говийн экосистемд) ямаа үнэхээр бэлчээрийн экосистемийн бүтэц, функцид нөлөөлж байна гэсэн дүгнэлт гарвал уг бүсэд малын сүргийн бүтцийг зохистой хангах төрийн бодлого, зохицуулалт, эрхзүйн актуудыг гаргах шаардлагатай болно гэсэн үг.

http://www.facebook.com/groups/188037444636945/permalink/242484495858906/

No comments:

Post a Comment