Sunday, November 11, 2012

Хүн-байгалийн тогтолцооны харилцан үйлчлэл ба Тогтвортой байдал


Дараахь зургууд дээр тулгаарлан орон нутгийн нийгэм-экологийн тогтолцооны тогтвортой байдлын талаар зарим нэг бодит жишээ дурьдая (Sustainability of Social-Ecological systems in local level).

 Баянхонгор аймгийн Байдраг голын сав газар. Хоньчин хүү. 2009
Баянхонгор аймаг, Богд сум. Түйн голын цутгал Орог нуур. 2005, 2009 онд Түйн голын ус татарч нуур ширгэсэн байдаг.  Нуурын шалан дээгүүр машин явж, хүмүүс алхаж байгаа нь...

  Түйн голын сав газар. Богд сумын нутагт байдаг Орог нуурын зүүнээс урд тал хүртэл тархсан заган ойгоос нутгийн иргэд түлш бэлдэж байгаа байдал. 2009 он.
        
         Голын эхийн экосистемээс дутахааргүй чухал үүрэгтэй голын эргийн экосистем (Riparian ecosystem) гэж байдаг. Тухайлбал, голын эргийн бургас мод. Гэвч хөдөө орон нутагт судалгаа хийж явахад орон нутгийн "Нийгэм-экологийн тогтолцоо"-нд нэг зүйл ажиглагдаж байна. 1999-2002, 2009-2010 онд тохиосон томоохон ган-зудын үр дүнд болон эдийн засгийн хүчин зүйлээс шалтгаалан орон нутагт бод  мал (ялангуяа үхэр) эрс багасаж, бог мал бараг нийт малын 80-90%-г дангаараа бүрдүүлдэг болсон. Улмаар угаас ой модгүй аймаг, сумдын малчид түлшээр гачигдаж голын сав газрын эргийн экосистемийн бургас, хус мод болон заган ойгоо түлшинд хэрэглэх явдал ажиглагдаж байна. Энэ нь "нийгэм-экологийн тогтолцоо"-г амьд систем гэж үзвэл систем аажмаар улам эмх замбараагүй төлөврүү чиглээд байна. Уг нь бол Богд сумын хүн амын амьдарлын болон биологи, экологийн системийн тогтвортой оршин байх үндсийн үндэс нь Орог нуур, түүнийг тойрсон заг бүхий экосистем юм. Үүнийг түлхүүр экосистем (keystone ecosystem) гэж хэлж болно. Ерөнхий агуулгаар харвал дээрх зурган дээр байгаа түлш түүж байгаа эмэгтэйд буруу өгөх аргагүй юм. Тэр хүн чинь бас амьдрах ёстой шүү дээ. Тэгвэл нэгэнт бий болсон аажим аюулыг мэдэрч түүний эсрэг түлхүүр экосистемээ хамгаалж, зохистой ашиглах арга хэмжээг хөгжлийн бусад зүйлтэй хослуулан хэрэгжүүлэх нь орон нутгийн нийгэм-экологийн тогтолцооны урт хугацааны тогтвортой байдалд нэг чухал юм. Тухайлбал, хэрвээ Баянхонгор аймагт нүүрсний орд байдаг бол үндсэн хууль дахь газрын доорх ашигт малтмал нийт ард түмний өмч гэдэг агуулгаар малчид, иргэдэд ядаж өвөл түлэх нүүрсийг үнэ төлбөргүй олгох, нөгөө талаас малжуулах төслийг зөвхөн "үхэрээр" малжуулах зэрэг арга хэмжээг авч болно. Иймэрхүү түлхүүр экосистем Монгол нутагт олон бий.

No comments:

Post a Comment