Wednesday, May 2, 2012

МЭДЛЭГТ ТУЛГУУРЛАСАН ДАСАН ЗОХИЦОЁ


Монгол орны эх газрын экосистемүүдийн онцлог, эдийн засаг, нийгмийн амьдарлын хэв шинжийг харгалзсан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн судалгаа шинжилгээний болон практикт мэдлэг хомс байна. Нэгэнт дэлхийн дулаарал энэ зуунд үргэлжлэн дулаарах нь тодорхой болчихсон юм бол Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөд
урт хугацаанд дасан зохицохын тулд байгалийн харилцан адилгүй бүсүүд, түвшингүүдэд нийгэм-экологийн тогтолцооны цогц судалгаа үнэлгээнүүдийг хийх хэрэгтэй байна. Уур амьсгалын өөрчлөлтөд Монголын нийгэм-экологийн тогтолцооны эмзэг байдлыг шинжлэх ухааны дэвшилтэт технологи, аргазүй ашиглан цогцоор бодитой үнэлж танин мэдэх нь дасан зохицох төрийн бодлогыг дахин шинэ мэдлэгээр сэлбэх бололцоог үргэлж бүрдүүлэх суурийг тавих шаардлагатай байна. Иймд дараахь бүс нутгуудын нийгэм-экологийн тогтолцооны динамик цогц үнэлгээг хийе. Үүнд: Их нууруудын сав газар; Газар тариалангийн бүс нутаг; Монголын говь-хээрийн зааг бүс нутаг; Дорнод Монголын тал хээр; Хангай, Хэнтий болон Хөвсгөлийн ой, ойт хээр; Алтайн уулархаг бүс нутаг зэрэг байгалийн бүсүүдээр аймгуудыг оролцуулан хийж болно. Өөрөөр хэлбэл мэдлэг шингэсэн дасан зохицох бодлогыг хэрэгжүүлэхийг дэлхийн дулаарал шаардаж байна. Эс аваас мэдэхгүй эрсдэлүүд нэмэгдэнэ гэсэн үг. 
Уур амьсгалын өөрчлөлтөд тогтвортой дасан зохицоход чиглэсэн хавсрага шинжлэх ухаан, мэдлэг, хяналтын тогтолцоог хөгжүүлэх үүднээс цогц судалгааны хүрээлэн болон байгалийн бүс бүрт цаг уурын 1-2 станцид тулгуурлан нийгэм-экологийн тогтолцооны урт хугацааны судалгааны цэг байгуулъя (long-term social-ecological research site for adaptation to climate change).



Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харьяа  
Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн секторын эрхлэгч
докторант М.Алтанбагана

No comments:

Post a Comment